Удирдах зөвлөлийн хүндэт гишүүн

ОХУ /хуучнаар ЗХУ/-ын Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг төгсөгч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд 2007.10.29-ны өдөр Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академиас “Удирдах зөвлөлийн хүндэт гишүүний үнэмлэх” гардуулав.

Hundet

Р.Амаржаргал тус Академийн Улаанбаатар хот дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог билээ.

Дашрамд дурьдахад энэ онд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академийн 100 жилийн ой тохиож байгаа юм.

2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр

Leave a Comment