Ил Захидал

Ардчилсан Нам салаа замын уулзварт Ардчилсан нам 90 оноос хойш Монголын нийгмийн дvр тeрхийг тодорхойлогч хvчин байлаа. Нийгмийг ардчилал, эрх чeлeeний замд хeтeлж авчирсан улс тeрийн хvчин eнeeдeр нэгэнт салаа замын уулзварт тулжээ.

АН-ыг тeлeeлж буй эрхэм гишvvд улс нийгмийн томоохон асуудлыг шийдэх байтугай, бvлгээ ч байгуулж чадахгvй байхад, суудлаа ямар ч vнээр хамаагvй хадгалах хvсэл намыг гvйцэтгэх засаглалд тeлeeлж буй эрхмvvдийн толгойн eвчин болж, бид намын ажил vйлс, нийгмийн эрх ашгийн тeлee бодит ажил хийх байтугай дуугарахаа ч мартжээ.

Эрх мэдлийн амтыг eмнe нь vзсэн хэсэг нeхeд намын нэр хvндийг ашиглан дахин эрх мэдэлд хvрч, тvvнийгээ хадгалахын тулд vндэсний эрх ашиг, зeвшилцeeн гэх мэтийн том том уриагаар халхавчлан, 90 онд дэвшvvлсэн зорилтуудаасаа илт ухран, олон тvмний итгэлийг хeсeрдvvлэн, авилга зэрэг нийгэм, эдийн засгийн хамгийн адгийн, хамгийн уршигтай бvхнийг хамгаалагчид болжээ. Нийгэмд болж бvтэхгvй байгааг дeнгeж саяхан шvvмжлэн, олон гоё амлалт, уянгын халил урсгаж байсан хvмvvс нэгэнт эрх мэдэлд хvрэнгvvтээ нийгмийг eeрчлeх биш харин ч муу муухайг хэвээр хадгалахын тeлee хvчин болсонд харамсаад баршгvй.

АН нь

Нийгмийн тоо томшгvй бэрхшээлт асуудлын шийдлийг олж чадах тeрийн цомхон чадварлаг институт бvрэлдvvлж чадах уу? Ардчиллыг хувьчилж авсан олигархаас ангижирч чадах уу? Татвар, санхvvгийн эх үүсвэрээр хясан дарамтладаггvй эдийн засагтай байж чадах уу? Хувь хvн бvрийн, тухайлбал албан тушаалын эрх мэдэлгvй энгийн иргэдийнхээ эрх эрх чeлeeг хангах хvчин байж чадах уу? Эсвэл зeвшилцeeн гэдэг нэрээр – Тeвлeрeл, хvнд сурталд дээд зэргээр автагдсан, татвар тeлeгчдийн мeнгeeр тоглосон тvм буман сорон мeлжигчидтэй, Улс тeрийн намууд нь vзэл санаагаараа бус хэтэвчнийхээ сонирхлоор нэгдсэн бvлэглэлvvдийн буюу хазаарлагдсан ардчиллын дарамтанд – Захиргааны дээрээсээ доод нэгжээ хvртэл авилга гэдэг аалзны торонд хvлэгдэн, Хувь хvний эрх, эрх чeлeeг хeрeнгe мeнгeний их багаар нь хэмжиж vнэлдэг vнэлэмжийг дэмжиж тэвчин суух уу?

Энэ бvгдийг тэвчих тэвчээр монгол тоотонд vлдээгvй. Eeрчлeлт хийх цаг нь eнгeрeeд байна. Чанартай, цомхон, шудрага, тeрийн албаны нэр тeрийг гутаагчидтай хариуцлага тооцох чадвартай тeр засаг бvрдvvлэх цаг боллоо. АН-ын гишvvд бид эдгээр асуудлыг даамжруулагчид биш харин шийдэл нь болох хэрэгтэй байна.

I. Хувьсгалт намын тоглоомын дvрмээр АН амьсгаалж амьдардаг болжээ.

Тeрийн vйлчилгээ гэж нил хар хvнд суртал, хэрэгтэй хэрэггvй хeтeлбeр, бичиг цаас батлахаас eeр амьд ажил мэддэггvй гvйцэтгэх засаглалыг eвлeн авсан энэ тeр засаг, eeрчлeх чиглэлд урагшилж даанч чадсангvй жилийн нvvрийг vзлээ. Анхнаасаа буруу чиг авч, мордохын хазгай болсон тeр засаг байснаас УИХ-аа даруй тарааж, дахин сонгууль явуулан авилгачдаасаа салж, нийгмээ цэвэрлэх цаг болжээ гэж иргэд сонгогчид шаардаж байна.

Нийгмийг eeрчлeхийн тулд засаг тeрee, тvvний засаглалын хэлбэрийг бvх шатанд шинэчлэх шааардлагатай байна. Энэ шаардлагыг мэдэрсэн иргэний нийгмийн байгууллагууд зоримог тэмцэл явуулж эхэллээ. Тэд аливаа шинэчлэл, шудрага ёсыг умартаж, зeвхeн зоосны нvхээр хардаг eнeeгийн буруу тогтолцоог хадгалах сонирхолтой улс тeр эдийн засгийн олигархийн ширvvн эсэргvvцэлтэй тулгарч байна. Энд АН хаана байна вэ? Нийгмийн шинэтгэлийг манлайлагч улс тeрийн хvчний vvргээ бид дахин гvйцэтгэж чадах уу?

Бохир тeр засаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч бохирдуулж, мeнгe хаана байна тэнд л vйлчилдэг хэрэгсэл болгосон. Чeлeeт шудрага хэвлэлгvйгээр энэ тулаанд ялах хэцvv. УИХ, засгийн газрын vйл ажиллагаанд АН-ын олон гишvvд сэтгэл дундуур байгаа ч эрхбиш eeрийн юм гээд дуугаа хураан, сэтгэл шаналан сууж байна. Журмын нeхeд ee, намаа, нийгмээ бодсон ч харыг хар, цагааныг цагаанаар нь салгая! Аливаа эрх баригчид байгаа байдлаа хадгалахын тeлee л байдаг. Олигархи засаглал шинээр гарч ирсэн АН-хан дотроос хэсэг нeхдийг урвуулан тэрслvvлж, улмаар тэднийг хагалан бутаргаж, аалзны торондоо салшгvй ороож авлаа. АН-аас засаглалд очсон зарим нeхeд маань нэг л мэдэхэд хуучин тогтолцоог МАХН-аас илvv хамгаалсан улаан хамгаалагчид мэт олон тvмэнд харагдаж байна. АН-ын олон мянган шудрага гишvvд зорилтоосоо ухралгvй, нийгмийг цэвэр шудрага ардчилсан байлгахын тeлee тэмцэнэ гэдэгт би итгэж байна. Энэ тэмцэлд саад болсон хэнтэй ч эвлэрэхгvй гэдгээ нийтэд хамтдаа дахин тунхаглая. АН-ын гишvvд бид ардчилсан, хатуу чанд хариуцлагад тулгуурласан засгийн тeлee гэдгээ харуулцгаая.

II Eнeeгийн авилгалд суурилсан олигархийн дэглэмийг задлан нурааж, шудрага, хариуцлагын тогтолцоог бvрдvvлж болно. Бид хамтдаа чадна. Учир нь урьд eмнe нь энэ байтугай тогтолцоог халж чадсан юм.

Иргэн бvрт хvртээлтэй эдийн засгийн eсeлтeeр л нийгмийн тулгамдсан асуудлыг шийднэ. Vvний тулд хялбаршуулан бууруулах замаар татварын орчинг эрс шинэчлэн eeрчлeх хэрэгтэй. Монгол хvн газар шороондоо эзэн байх eвeг дээсийн ёсыг эрхэмлэн лиценз зэрэг eмчийн эрхийг тeр засаг хяналтандаа авах ёстой. 1996 оны сонгуулиар гарч ирсэн АН-хан сонгогчидтой байгуулсан гэрээгээ хэрэгжvvлсэн хэдий ч дотроо эв эеээ олж чадахгvй байснаас болж ард тvмнээсээ хатуу улс тeрийн шийтгэл хvлээсэн билээ. Одоо авилгын эсрэг тууштай тэмцэх, хvний эрх, эрх чeлeeг дээдлэн хэрэгжvvлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог засаглалын бvх тvвшинд нэвтрvvлэх зэрэг цeeн гэлтгvй амин чухал асуудлыг тусгасан гэрээг дахиад иргэдтэйгээ байгуулан хvчин зvтгэцгээе.

Бодит ажил хийж байж л, иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлсэн тэмцлийн vзvvр, дуу хоолой нь болж баймааж л АН унасан нэр тeрee сэргээнэ. Энэхvv нvсэр зорилтыг хэрэгжvvлэхдээ дараахь зарчим баримтлах ёстой.

Vvнд:

Нэг. Нийгмийн гvнээс ажлаа эхэлье.

Иргэн хvний эрх ашиг зeрчигдeж байгаа газар АН байж асуудлыг шийдэж байх ёстой. Хоосон цэцэрхсэн дарга нар дээгvvр хичнээн олон байлаа ч тодорхой иргэний асуудал, амьдрал ахуйд eeрчлeлт гарахгvй бол хэрэггvй. Нeгee талаас eeрчлeлтийг хамгийн их хvсэн хvлээж байгаа нь иргэд юм.

Хоёр. Эхлээд бурууг ил тод хэлэх зарчим баримталья.

Бурууд бидний нvд хурц байж, амьдрал ахуйд болохгvй бvтэхгvй байгаа зvйлийг нэрээр нь нэрлэж, хариуцлага тооцох эзэн, эргэх буцах хаягтай нь зарлаж байж амжилтанд хvрнэ. Ингэсэн нeхцeлд л олны дэмжлэг ирнэ.

Гурав. Зeвхeн eeрчлeх тухай яриад зогсохгvй юуг яаж eeрчлeх гээд байгаагаа иргэддээ зарлая.

Жишээ нь; 1996-1998 онд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэсэн, гэтэл eнeeдeр буцаад 1996 оны eмнeхeeс илvv хvндрэлтэй байдалд шилжсэн байна. Урагш ахихгvй бол маргааш та бид, бидний vр сад улам хvндрэлтэй учирна гэдгийг хэлэх ёстой. Тэтгэврийн хувийн нэрийн данс, иргэндээ сонголт олгосон тогтолцоотой болсон цагт л ахмад настан, хeгшдийн тэтгэврийн асуудлыг шийднэ гэдгийг хэлэх ёстой.

Дeрeв. Юуны eмнe мохошгvй зориг сэтгэлийн тэнхээ байсан цагт л шинэтгэл явагдана гэдгийг саная.

АН-ыг гутаасан, vйл ажиллагааг мушгин гуйвуулсан, хагалан бутаргасан хар шуурга тасрахгvй нь мэдээж. Гэсэн хэдий ч бид мохошгvй, улс Монгол, иргэн хvний эрх ашгийг дээдлэн тэмцэж байгаа нeхцeлд эрхбиш орсон бороо дуусч тэнгэр цэлмэх цаг ирнэ. Бидний зeв болох нь илт болно.

Бидний зорилт

Vндэсний аюулгvй байдал

·Монгол Хvн газар шороондоо эзэн болох. Газар шороогоо амин хувийн ашиг хeeцeлдeн бусдад албан болон албан бус хэлбэрээр тараасан албан тушаалтанд хариуцлага тооцох

·ажиллах хvч нэрээр харийн иргэд замбаараагvй орж ирж, монгол газар шороог бузарлаж буй байдалд хvргэсэн хvмvvстэй хариуцлага тооцох, энэ асуудлыг тeрийн хатуу хяналтанд оруулах

·тагнуул болон хилийн цэрэг, хvчний байгууллагуудыг дорвитой бэхжvvлэх

·армийг олон улсын чанартай энхийг сахиулах vйл ажиллагаанд eргeн татан оруулах

·гурван тулгуурт гадаад бодлогоо чанарын шинэ шатанд гаргах

Эх оронч vзэл санаа хeгжvvлэх

·даяарших vйл явцын гадна vлдэхгvй нь ойлгомжтой учраас эх орон ч vзэл санаа нэн чухал болно.

·монгол зан заншил, бичиг vсэг, уламжлал, соёлоо тvгээн дэлгэрvvлэх эдийн засгийн сонирхлын механизм бий болгох

·газар шороо, онгон байгалиа хамгаалах, нeхeн сэргээх, цeлжилтeeс хамгаалах зэргийг эх орон ч vзэл санаа дэлгэрvvлэх хvрээнд хийх

·суурь боловсролын тогтолцоонд дээрх зорилтын дагуу eeрчлeлт оруулах

Эдийн засагт

·eрсeлдeх чадвар хангахуйц л шийдвэр засаглалын бvх тvвшинд гарч байх ёстой.

·vндэсний аюулгvй байдал нь боловсрол, эрvvл мэнд, эдийн засгаас шууд хамааралтайг ухаарах

·татвараар хeрeнгe оруулалт хуримтлал, овсгоо санаачлага, eрх гэрийг дэмжих

·eмчийн болон хэлцлийн эрхийг баталгаажуулсан тогтолцоо хэвшvvлэх

·дотоодын vйлдвэрлэлийг санхvvгийн эх vvсвэрээр бvрэн хангахуйц санхvvгийн зах зээлийг тeлeвшvvлэх

·боловсрол, эрvvл мэндийн санхvvжvvлтийн тогтолцоог орчин цагийн хэмжээнд авчирах

Тeрийн тогтолцоо

·засаглалын хэлбэрээ тодорхой болгох

·засаг захиргааны шинэтгэл хийх

·хvнд суртлыг бvтээлч тeрийн аппаратаар сольж, е-засаглал гэх мэт орчин цагийн тогтолцоог бvрдvvлнэ.

АН eeрee шинэчлэгдэж, нийгмээ шинэчилж чадахгvй бол тvvхийн eмнe хариуцлага vvрэх болно. Шинэчлэлээс eeр зам бидэнд даан ч алга. Энэ захидалд хeндсeн асуудлыг журмын нeхeр та eeрийн мэргэн оюун ухаанаар тугаан бодож, eeр хоорондоо шvvн хэлэлцэж, ажил хэрэг болгоно гэдэгт гvнээ итгэн ёсолсон

АН-ын гишvvн Р. АМАРЖАРГАЛ

Улаанбаатар хот 2005 оны 11 дvгээр сарын 28

Leave a Comment